ЗАСГИЙН ГАЗАР: Оффшор хөрөнгийг илрүүлж, эх орондоо төвлөрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Эл өдөр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ХНХЯ-ны сайд Т.Аюурсайхныг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.
Түүнчлэн ирж буй тахиа жилийг авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнтэй тэмцэх жил болгон зарлаж, нэр бүхий улстөрчдийн хууль бус мөнгийг илрүүлэх, гаднын улс орнуудаас авчирч эх оронд нь төвлөрүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах тухай мэдээллийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэв.