Хүүхдээс 100 мянган төгрөг харамладаг төр үхэрний ээмгэнд 13 тэрбумыг зарцуулахаас гар татсангүй

Засгийн газрын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун бэлчээрийн даац, мал аж ахуйн экспорт, эрүүл бүс бий болгох ажлын талаар мэдээлэл хийсэнд олон иргэн шүүмжлэлтэй хандав.

5.5 САЯ ҮХРИЙГ 13 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЭЭМЭГЖҮҮЛЖ, БҮРТГЭЛЖҮҮЛНЭ

Учир нь тэрбээр эл мэдээллийнхээ үеэр 5.5 сая үхрийг 13 тэрбум орчим төгрөгөөр ээмэгжүүлж бүртгэлжүүлэх тухай ярив. Ийн бүртгэхдээ эл ажилд зориулж улсын төсөвт суугаагүй төсвийг ХХААХҮЯ-ны дэргэд ажилладаг төслүүдийн зарим арга хэмжээг үхэр ээмэгжүүлэх ажил руу шилжүүлж, тэндээсээ 2.6 сая тэрбумын санхүүжилтийг шийдэж, үхэр сүргээ ээмэгжүүлнэ гэв. 

Үүний ач холбогдол нь иргэд баталгаатай эрүүл малын махыг хүнсэндээ хэрэглэх, цаашлаад экспортод махаа нийлүүлэхэд түүнээс орж ирэх ашиг нь ихэснэ хэмээх зүйлсийг онцлов. Үүний тулд Халх голд 100 мянган үхрийн аж ахуй байгуулах, цаашлаад мялзан өвчний эсрэг вакциныг тарих, тухайн үед үхэрнүүдээ ээмэгжүүлээд явах аж.

Улсын төсөвт суугаагүй 13 тэрбумыг хүчээр гаргуулж үхэр ээмэгжүүлэх Х.Болорчулууны ажлын ард мөнгө угаах далд санаа агуулагдаж байна уу. Улсын эдийн засаг элгээрээ эвхэрч, иргэд талхаа дэлгүүрээс таллаж авч байгаа ийм хүнд цаг үед үхэр ээмэгжүүлэх нь хэр оновчтой вэ. Түүнийхээ оронд Монгол улсын бүртгэлд ороогүй орон гэргүй иргэд, хүүхэд хөгшдийг бүртгэлжүүлж, цахимжуулах нь илүү оновчтой баймаар… Иргэнээс илүү дархлагдаж баярхсан төр, цахимжиж ээмэгжсэн үхэртэй бидний хувь заяа хаашаа эргэх вэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *