Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээвэр, галт тэрэгт 50-90 хувь хүртэлх хөнгөлөлтэй үнээр зорчино

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлөөс санаачлан зорчигчийн галт тэрэг, хот хоорондын тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэхэд 50-90хувь хүртэлх тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Энэ хөнгөлөлт Монгол Улсын 107 мянган хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэнд адил тэгш хамаарна. Тухайлбал, УБТЗ ХНН буюу төмөр замаар  хөгжлийн бэрхшээлтэй иргэн 60 хувь, түүний асран хамгаалагч, хариуцагч нь 40 хувийн хөнгөлөлттэй үнийн тарифаар үйлчлүүлнэ. Харин орон нутгийн чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр жилд нэг удаа хүссэн чиглэлд үнэгүй зорчих боломжтой. Мөн МИАТ ТӨХК-ийн олон улсын нислэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50-90 хувь хүртэлх хөнгөлөлттэй үнийн тарифаар үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *