Мегин Келли Леонардо ДиКаприог өсвөр насны охинтой болзлоо хэмээн шүүмжлэв
“Fox News” телевизийн нэвтрүүлэгч асан, 52 настай Мегин Келли Леонардо ДиКаприог өсвөр насны охинтой болзлоо гэж хурцаар шүүмжлэв. ДиКаприог 19 настай Эден Поланитай нэр холбогдсоны дараа Мегин Келли өөрийн нэрийн “The Megyn Kelly Show” подкастынхаа үеэр ярихдаа: “Леонардо ДиКаприо гэдсээ унжуулчихаад, жаахан охидтой болзохоос ичих хэрэгтэй. Тэр үргэлж 25 нас хүрээгүй бүсгүйчүүдтэй болзоно гэдгээ зарладаг. Үнэндээ тэр одоо өсвөр насны охинтой харилцаа тогтоочихоод байгаа нь гутмаар үйлдэл. Чи 48 настай, чи хөгшин, бүдүүн эр болсон. Чи Мадоннагаас ч овортой, дур гутмаар харагддаг. Жаахан охидоор дур хүслээ хангадаг энэ увайгүй үйлдлээ зогсоох хэрэгтэй” хэмээн шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Moviebox