ХАСХОМ мэдүүлэхэд 5 хоног үлдлээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд нь жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

Энэ сарын 8-ны өдрийн 09.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 40.5 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 81.4 хувь нь мэдүүлгээ шинэчлэн гаргаад байна.

Мэдүүлгээ шинэчилсэн гаргах хугацаа дуусахад 9 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч Та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлнэ үү.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *