Бусдад дээрэлхүүлж байсан өсвөр насны охин нас баржээ
АНУ-ын Нью Жерси дэх ахлах сургуульд суралцаж байсан 14 настай охин амиа хорложээ. Учир нь түүний зодуулж буй бичлэг цахим ертөнцөд түгсний дараа сэтгэлийн гүн хямралд орсон нь харамсалтай сонголт хийхэд хүргэсэн тухайн охины эцэг эх ярьсан байна. Охин удаан хугацааны турш бусдын дарамтад байсан гэх бөгөөд сургуулийнхаа бүлэг охидуудад дээрэлхүүлдэг байсан аж.
Талийгаач охины аав хэрэг үйлдсэн гэх гурван охинд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг шаардсан байна.
Сургуулийн нийгмийн ажилтан хэрэг болсны дараа цагдаа дуудаагүй нь мөн асуудал дагуулж байна. Охины аав тэдэнд гомдолтой байгаагаа илэрхийлэн, зохих шийтгэлийг нь ноогдуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.
Ойролцоогоор 200 гаруй сурагч нэгдэн сургуулийн дээрэлхэлтийн хэргийг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж, үзэл бодлоо илэрхийлсэн байна. Мөн дээрэлхүүлж байсан бусад хүүхдүүдийн хэрэг ч мөн сөхөгдөж, энэ тал дээр арга хэмжээ аваагүй сургуулийг буруутгаж эхлээд байгаа аж.