Даваа, Лхагва, Пүрэв гаригуудад халаасны хулгай их бүртгэгддэг
Нийслэл хотын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сард халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл нийт 485 бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 456 зөрчлийн шинжтэй 32 байна.
Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 77 нэгжээр буюу 15.8 хувиар өссөн байна.
Нийт бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 179 нэгж буюу 36,9 хувь нь гудамж талбайд, 247 нэгж буюу 50,9 хувь нь автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, 29 нэгж буюу 5,9 хувь нь зах худалдааны төвд, 18 нэгж буюу 3,7 хувь нь үйлчилгээний газар, 12 нэгж буюу 2,4 хувь нь эмнэлэг, сургуульд тус тус үйлдэгдсэн байна.
Гомдол, мэдээллийг бүртгэгдсэн гариг, цагаар нь авч үзвэл:
Долоо хоногийн Даваа, Лхагва, Пүрэв гаригуудад нийт гомдол, мэдээллийн 55,5 хувь нь бүртгэгдсэн байна. Гэмт хэрэг бүртгэгдсэн цагаар нь авч үзвэл 06-14 цагт 41 хувь, 14-19 цагт 35 хувь нь байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас зах, худалдаа үйлчилгээний газруудаар нэгдсэн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг:
Сүүлийн өдрүүдэд иргэд томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаагаар үйчлүүлэхдээ их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явж, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэд, олон нийт та бүхэн худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!
Tegeed tsagdaa nar chine shiidej ugch chaddaguil yum bn leeshdee