ҮНСЭЛТ: Эмэгтэй хүн гэрлэх хүртлээ 7-9 эрэгтэйтэй үнсэлцсэн байдаг
Үнсэлт хайр дурлалаас гадна хүндэтгэлийн бэлгэ тэмдэг гэгддэг. Тэгвэл та үнсэлтийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
1. 1886 онд найруулагч Томас Эдисон 30 секундын “Үнсэлт” гэдэг кино хийсэн нь киноны түүхэнд дэлгэц дээр үнсэлтийг харуулсан анхны тохиолдол байлаа.
2. Тачаангуй үнсэх үед хүний тархинд гар буугаар буудах юм уу, шүхрээр үсрэхтэй адил тийм мэдрэмж төрдөг байна.
3. Эхнэрээ байнга, ялангуяа өглөө үнсдэг эрчүүд ерийн хүмүүсээс илүү их үр бүтээлтэй ажилладаг нь судалгаагаар тогтоогджээ.
4. Манай гаригийн арван хүний нэг нь 10 хүрээгүй байхдаа жинхэнэ том хүн шиг үнсэж үзсэн байдаг гэнэ. 14 насандаа залуучуудын 50 хувь нь хайрын үнсэлтийг мэдэрсэн байдаг.
5. Үнсэх үед хүний зүрхний цохилт минутад 100-аас илүү гардаг гэнэ
6. Хүний уруул нь гарын хурууны өндгөөс хэдэн зуу дахин илүү мэдрэмтгий байдаг
7. Хүний насан туршдаа үнсэлцсэн хугацааг нэгтгэвэл ойролцоогоор хоёр долоо хоногийг зарцуулдаг
8. Эмэгтэй хүн гэрлэх хүртлээ 7-9 эрэгтэйтэй үнсэлцсэн байдаг
9. Үнсэлцэх үед хүний шүлсээр дамжин ойролцоогоор төрөл бүрийн 278 нян дамждаг. Гэхдээ эдний 95 хувь нь ямар ч аюулгүй.
10. Үнсэлцэх үед 5-30 калори зарцуулдаг. Мэдээж илүү тачаангуй, удаанаар үнсэлцэх үед илүү калори зарцуулна.