Л.Гантөмөр: Дайсагнаад байвал асуудал шийдэгдэхгүй юм байна
Л.Гантөмөр Ардчилсан Намын даргаар сонгогдсон билээ. Улмаар үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, тус намын Эв нэгдлийн ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийж байна.
Тэрбээр энэ тухайгаа: “Дайсагдаад байвал асуудал шийдэгдэхгүй юм байна. Шийдэл юу вэ гэдгийг л хамтдаа олж, харилцан зөвшилцөх нь чухал юм. Түүнээс нэгнийхээ өөдөөс жадлан эсэргүүцсээр байвал бид урагшлахгүй. Нийт иргэдийн 70 хувь нь ядуу гэдэг судалгаа гарсан байна. Өнөөдрийн хоол ундандаа бидний мөнгө арай ядан хүрч байна гэж иргэд хариулсан байна. Төр засгийн буруу бодлогоос ард иргэдийн амьдрал ядуурлаа гэж үздсэн байна. Тийм учраас юу хийх шаардлагатай вэ гэдгийг ярилаа. Төр нь иргэдээ татвараар дарамталж байна. Өдөр шөнөгүй чаргууцалддаг юм байна. Ядуурал бууртал, төр хувийн хэвшил рүү очдогийг болиулах. Төр аж ахуй нэгжүүдийг аваачиж дарамталдагийг зогсооё. Цагдаа хувийн хэвшил дээр очдогийг, прокурор очдогийг болиулах. Төрийн албан хаагчид гааль, татвар, хуулийнхан очдогийг болиулах” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: