Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дахин хойшиллоо. Тодруулбал, энэ удаад түүний өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар хойшилсон бол өмнөх хуралд тэрбээр өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинэ өмгөөлөгч авахаар болсон юм.
Тэрбээр 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөн явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулж, долоон автомашин мөргөсөн осол гаргасан бөгөөд гэм бурууг тогтоох шүүх хурал товлогдоод байгаа билээ.