Хүү нь төрсөн эцгийнхээ цээжинд хутгалж амийг нь хөнөөгөөд зугтжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эрэгтэй хүн цээжин тус газраа хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус хороонд оршин суух 62 настай, эрэгтэй “Э” гэгчийг цээжин тус газарт хүү 40 настай, эрэгтэй “О” гэгч нь согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хохироож зугатсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.