Романтик орчин бүрдүүлэх 10 дуу
Дуу хөгжимгүйгээр хайр сэтгэл юу л байх сан билээ. Хүний сэтгэл яг л хөгжмийн зэмсгийн утас шиг.
1. Б.БАДРУУГАН & Я.ОЮУНДЭЛГЭР – “ХАЙРЫН ДУРСАМЖ”
“Зүрхнээс хайлан ундрах, Зүйргүй ялдам аялгуунд” гэж Бадрууганы дуулахаас илүүгээр хайрыг илэрхийлэх үгс үгүй юм шиг. Эгэл энгийн юм шиг хэр нь ер бусын энхрий нандин үг, аялгуу.
Уйтгар баяр ээлжлэн
Зүрхийг минь халгиасан
Ерөөл тавилан
Ертөнцийн өнгө будаг
Чинхүү хайр
Чамаас эхлэх ундрагатай
Нартаас буцан буцтал
Бодолд оршино
2. DANIEL CAESAR & H.E.R – “BEST PART”
Хайртай хүнтэйгээ байгааг магад юунаас ч илүү батлан харуулдаг зүйл бол тав тух. Тэр хүний дэргэд байхад бүх зүйл сайхан мэт. Яг л тийм нэгэн мэдрэмжийг энэ дуу өгдөг. “Амьдрал кино юм бол хамгийн сайхан хэсэг нь чи”, тийм биз дээ?
I just wanna see how beautiful you are
You know that I see it
I know you’re a star
Where you go I follow
No matter how far
3. MARVIN GAYE – “SEXUAL HEALING”
Сонсмогц шууд л (орондоо) бүжиглэмээр санагдуулдаг “Sexual Healing” магад хамгийн тачаангуй үгтэй дуунуудын нэг байх. “Чи минь ирээд намайг тавируулна, хайр чинь намайг чөлөөлнө” гээд л дуулахыг нь сонсоод “жого” ургуулахгүй бол юунд гижиг хүрнэ гэж?
Come take control, just grab a hold
Of my body and mind, soon we’ll be making it, honey
I’ll be feeling fine
You’re my medicine, open up and let me in
Darling, you’re so great, I can’t wait for you to operate
4. ТАТАР – “ЧАМДАА ӨГСӨН ХАЙР”
Хамгийн сайхан хайр нөхөрлөлөөс эхэлдэг гэж ярих нь бий. Хайрыг хамгийн сайхан, муухай гэж ангилж болохгүй ч гэлээ нөхөрлөлөөс эхэлсэн үерхэл илүү бат бөх байх нь олонтоо. “Энгийн найз явсан охиндоо дэндүү ихээр дасжээ, Нандин хайрын халуун гал болон зүрхэнд минь чи асжээ” хэмээн өгүүлснээр энэ дуун дахь түүх эхэлдэг.
Чамдаа би энэ дуугаа зориулж дуулахаас гадна
Yргэлж дандаа хамт байж чамайг хайрлаж чадна
Би чамайг элдэв янзын хүнд алдчих вий гэж айдаг
Хоёулаа үргэлж дандаа хамт баймаар байдаг
Чамтайгаа хамт байхад санаа амарч би минь хөнгөрдөг
Чамтайгаа удаан байя гэсэн ч цаг хурдан өнгөрдөг
5. ARETHA FRANKLIN – “YOU SEND ME”
Соулын хатан хаан Арета Франклин цуцашгүй, гайхамшигт хоолойгоороо “Хонгор минь чи намайг догдлуулдаг” хэмээн дуулж эхлэх үес ганц бие хүнд ч хайранд умбасан мэт сэтгэл гижигдсэн мэдрэмж төрдөг.
At first I thought it was infatuation
But, woo, it’s lasted so long
Now I find myself wanting
To marry you and take you home, woah-woah
6. Т.БАТ-ОРГИЛ – “МӨНХИЙН УС”
Энэ насны амьдралаа түүнтэйгээ хамт туулахгүй бол амьдрахын хэрэг юу сан билээ гэх ер бусын романтик агуулга бүхий энэ дууг бид сайн мэднэ. “Цээжнээ долгиолох хайр минь, Цэнгэг мөнхийн ус ч юм уу” хэмээсэн нь саатан, эргэн эргэн очиж сонсмоор гэгээлэг, утга төгс юм.
Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч
Үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болбол
Үүрд би амьд яваад ч яахсан билээ
7. CRANBERRIES – “DREAMS”
Ирландын алдарт “Cranberries”-ийн “Dreams”-ийн эхлэл ая гайхалтай аяллын эхлэл шиг, болохгүй бүтэхгүй зүйлгүй, бүх л зүйл боломжтой гэмээр өөдрөг, гэгээлэг. Тийм ээ, “Чи миний хувьд зүүд мөрөөдөл шиг”.
A totally amazing mind
So understanding and so kind
You’re everything to me
Sing it for me!
8. RIGHTEOUS BROTHERS – “UNCHAINED MELODY”
“Unchained Melody”-ийн “Woah, my love, my darling” гээд эхэлдгийг сонсож байгаагүй хүн цөөн биз ээ. 700 орчим уран бүтээлч орон орны хэл дээр бичсэн гэгддэг энэ дууг “Righteous Brothers” хамтлаг дуулсан нь эх хувилбараасаа алдартай юм. Үнэхээр сайхан дуу.
I need your love
God speed your love to me
9. MEGHAN TRAINOR & JOHN LEGEND – LIKE I’M GONNA LOSE YOU
Заримдаа хэн нэгэнд ухаангүй хайртай үед түүнийгээ алдчих ч юм шиг, хамт байгаа хэр нь харам мэдрэмж төрдөг. Гэхдээ үүрдийн зүйл гэж үгүй шүү дээ. “I won’t take you for granted, ‘Cause we’ll never know when, when we’ll run out of time” буюу “хэзээ дуусахыг хэлж мэдэшгүй тул би чамайгаа хэзээд дэргэд байх юм шиг хэрхэвч үл тоохгүй” гэх хэсэг нь үнэхээр сэтгэл хөдөлгөм.
So I’ll kiss you longer, baby (hey)
Any chance that I get
I’ll make the most of the minutes
And love with no regrets
10. BRYAN ADAMS – (EVERYTHING I DO) I DO IT FOR YOU
“Нүд рүү минь хараад л чи миний хувьд хэн гэдгээ олж харна” хэмээн эхэлдэг, Брайн Адамсын хамгийн алдартай бүтээл болох энэ дуу хайрынхаа төлөө бүхнийг хийе, намайг чадна гэдгийг чи мэднэ гэх итгэл сэтгэлийн гүн илэрхийллийг шингээсэн юм.
Don’t tell me it’s not worth tryin’ for
You can’t tell me it’s not worth dyin’ for
You know it’s true
Everything I do
I do it for you
Эх сурвалж: Posted.mn