ЭМЯ: Сүүлийн 24 цагт 481 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өчигдөр улсын хэмжээнд 14.218 хүний сорьцод шинжилгээ хийхэд 481 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 8070-д хүрээд байна.
Сүүлийн 24 цагт 124 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 60 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.776 хүн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн-1486
- Хүндэвтэр-250
- Хүнд-31
- Маш хүнд-11 хүн байгаа юм.