ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: ТҮЦ эрхлэгчид улнаас дор амьдарч байна
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос дараах мэдээллийг хийж байна. Үүнд:
1. ТҮЦ эрхлэн амь зуулгаа залгаж буй бидний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид нь өнгөрсөн хугацаанд төр засгаасаа юу ч гуйлгүй өөрсдөдөө ажлын байр бий болгон амьдрах эрхийнхээ төлөө зүтгэж байгаа. Гэвч төр засаг солигдох бүрт бидний ялгаварлан гадуурхаж, гүтгэж, доромжилж, басамжлан тохуурхаж байгаад гомдолтой байна. Тиймээс дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна.
2. Баянгол дүүргийн засаг даргын А-35 захирамжинд гомдол гарган шүүхэд нэхэмжлэл гаргах болохоо илэрхийлж байна. Энэхүү захирамжийг гаргахдаа эрхэм засаг дарга эрх ашиг нь хөндөгдөж буй биднийг оролцуулалгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
3. 2023 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гэж зарласан атлаа хэсэг хүмүүсийг ядуусын эгнээ рүү түлхэж байгааг ам ажлын зөрүү болохыг илчлэн тэмцэхээ илэрхийлж байна.
4. МАН-аас нэр дэвшийн ялалт байгуулсан эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж бидний асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.
5. ТҮЦ-нд л хүч чадлаа үзүүлдэг төр засаг, хотын удирдлагууд нүүрсний хулгайчид, зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмцэхийг шаардаж байна.
6. Бид ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 2023.02.21-ний өглөө “БИДЭНД БАЯРЛАХ ШАЛТГААН АЛГА” эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр албан ёсоор зохион байгуулахаа мэдэгдэж байна. Муугийн ёс биш Монголын минь ёс учраас бид талбай дээр идээ засч, талбай дээрээ золгож, талбай дээрээ амьдрах болно. Бид эдийн засгийн баталгаатай, нийгмийн баталгаатай, хууль зүйн баталгаатай, хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байдаг нийгмийн төлөө тууштай тэмцэх болно” гэв.
ХУДАЛ.. 2500-4000 аар 3300-5000 аар зардаг биз дэ.. ёстой худалчууд