МУСГЗ “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-очирын нэрэмжит “Цагаан-Уул 2023” яруу найргийн наадам болно
Хайрын шүлгийн “ЦАГААН УУЛ” яруу найргийн наадам 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Соёлын төв өргөөнд 17:00 цагт болно. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн Арлааны ЭРДЭНЭ-ОЧИРЫН нэрэмжит болж буй 22 дахь удаагийн “ЦАГААН-УУЛ” наадмын хоёрдугаар шатанд 24 яруу найрагч шалгаран хайрын шүлгээ өргөх юм. Тус наадмыг Монголын Залуучуудын холбоо, МҮОНРТ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө, “ОЮУТ” групп, “Арлааны ЭРДЭНЭ-ОЧИР” сан хамтран зохион байгуулж байна.