Мьянмарын мисс нулимс унаган дэлхин улсуудаас тусламж хүсчээ
Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж буй Miss Grand International тэмцээнд Мьянмар улсыг төлөөлөн оролцож байгаа гоо бүсгүй цэргийнхний гарт 114 хүн алагдсанд харамсан тайзан дээр нулимс унагасан байна.
Янгоны их сургуулийн оюутан Хан Лай “Намайг энэ тайзан дээр гарсан өдөр миний эх орон Мьянмарт 100 гаруй хүн алагдлаа. Би амиа алдсан хүмүүсийн араас гүнээ эмгэнэн гашуудаж байна. мМьянмарт туслаач гэж би гуйж байна. Олон улсын тусламж дэмжлэг бидэнд яаралтай хэрэгтэй байна” гэсэн юм.