АНУ, Украинд 10 тэрбум долларын тусламж үзүүлнэ
Украинд 10 тэрбум долларын тусламж үзүүлэх талаар тус улсын Засгийн газраас мэдэгдлээ. Энэ талаар ирэх долоо хоногт Вашингтон хотод болох ээлжит хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээллэхээр болжээ.
Ерөнхийлөгч Жо Байден Украинд үзүүлэх тусламжийг ойрын хугацаанд батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Цагаан ордон ОХУ-ын эсрэг ээлжит хориг арга хэмжээ авч магадгүй талаар мэдээллээ.
Хоёрдугаар сарын 9-ны өдөр Конгрессын зарим эрх баригчид Жо Байдены Засгийн газарт Украинд үзүүлэх цэрэг, хүмүүнлэгийн тусламжаа зогсоохыг шаардсан албан бичиг хүргүүлж байсан юм. Нэр бүхий конгрессын гишүүн “Украинд арван тэрбум долларын тусламж үзүүлэх нь сөргөлдөөнийг улам хурцатгах аюултай. Цагаан ордны үйл ажиллагаа энэ асуудалд хэтийдсэн шийдвэр гаргаж байна” гэсэн шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн билээ.