Хөгжлийн банкны шүүх хурлыг хаалттай явуулахаар боллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулж байгаа юм

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох ёстой байсан юм. Шүүх хуралд ирэх ёстой бүх хүмүүс ирээгүй ч маш өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурал болж байна. Тухайлбал, 100 гаруй өмгөөлөгч оролцож байгаа юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хөгжлийн банкны шүүх хурлыг нээлттэй явуулах шийдвэр гаргасан. Гэвч өмгөөлөгч нар “Хувь хүний нууцад хамаарах мэдээлэл яригдах учраас шүүх хурлыг хаалттай явуулж өгнө үү” хэмээн хүсэлт гаргалаа. Шүүх хуралд оролцож буй прокурорууд ч тэдний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар шүүгчид зөвлөлдөөд шүүх хурлыг хаалттай явуулах нь зүтэй гэж үзлээ. Ингэснээр шүүх хурал хаалттай үргэлжилж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *