Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ маргаашаас шалгах боломжтой
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдийг 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулсан.
Шинэчилсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийнэ. Улмаар хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг энэ 16-ны өдрөөс хойш шалгах боломжтой юм.
Маргааш буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс E-Mongolia аппликэйшн эсвэл www.e-mongolia.mn-д нэвтрэлгүйгээр нүүр хэсэгт байрлах “ХҮҮХДИЙН МӨНГӨ ШАЛГАХ” хэсэгт дарж ороод хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгахыг зөвлөжээ.