“Хөгжлийн банк”-ны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт шүүх хуралдааныг тасралтгүй явуулна гэж заасны дагуу 21:30 минут хүртэл шүүх хуралдаан явагдан завсарласан юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 08:30 минутад үргэлжлэхээр болсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *