ТҮЦ-ний худалдагчийг дээрэмдсэн этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байжээ

БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгт 5-6 бүлэг этгээдү орж бусдыг дээрэмдсэн хэрэг  энэ сарын 14-15нд шилжих шөнө 01:30 минутын орчимд  гарчээ.

Дээрмийн хэргийг  үйлдсэн этгээдүүдийг  НЦУГ-ын МШГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байжээ.

Иймд худалдаа эрхлэгч иргэд орон байр, албан байгууллагадаа хяналтын камер байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Мөн гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *