Машин нь шатаж, гурван сумыг хамарсан түймэр тавьсан иргэнийг 36 саяар торголоо

Иргэн С нь хөдөлгөөнд оролцож явахад нь автомашины цахилгааны утсанд богино холболт үүссэн. Улмаар хялбар шатах материал халсны улмаас тээврийн хэрэгсэл шатаж, гурван сумдын нутаг дэвсгэрийг хамарсан талбайд хээрийн түймэр гарч иргэд, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байна.

Эрүүгийн хуульд гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцож нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.

Шүүхээс иргэн С-г хээрийн түймэр тавих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 35 сая төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзэж С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.

Мөн байгаль орчинд учруулсан хохиролд 36 сая төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож шийдвэрлэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *