ҮСХ: Нийгмийн халамж үйлчилгээ авагсдын тоо нэмэгдэж 1.5 сая болов
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны 1-р сарын танилцуулгыг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов танилцуулж байна.
Тайланд дурдсанаар нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдсан хүний тоо өмнөх оноос 600 мянгаар өсөж 1.5 сая болсон бөгөөд НДС-ын зарлага орлогоосоо 3 дахин их гарчээ.
НДС-ын орлого 263 тэрбум төгрөг болж өмнөх оноос 110 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зарлага 303 тэрбум төгрөг болж өмнөх оноос 87 хувиар өсжээ. Тэтгэвэрт авагчдын тоо 19 мянгаар нэмэгдсэн.
2023 оны нэгдүгээр сард нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдагчид 1.5 сая болж өмнөх оны мөн үеэс 675 мянган хүнээр буюу 77 хувиар өсжээ. Нэгдүгээр сард халамж үйлчилгээнд 149 тэрбум төгрөг олгосон байна.
ШУУД ҮЗЭХ: