Сар шинийн өдрүүдэд дугаарын хязгаарлалт мөрдөхгүй

Шинийн нэгнээс гуравны өдрүүд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бол битүүний өдөр, шинийн дөрвөн буюу 2 дугаар сарын 24-ны баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Тээврийн цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Очирбат “Нийслэл хотын хэмжээнд 376 уулзвар, 1700 гаруй орц, гарц бий. Гэвч ЦЕГ-аас эдгээр уулзвар, гарц, орцын гуравны нэгд л хүрч ажиллах хүн хүчний нөөцтэй. Тиймээс хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт зөвлөхөд сар шинийн баярын өдрүүдэд, ялангуяа шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд зах, гэр хороолол руу чиглэсэн хөдөлгөөнд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангаж, аль болох эгнээ байраа солихгүй, зэргэлдээ нутаг дэвсгэрээр дамжиж хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалъя” гэсэн юм.

2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Зайсан тойруу, Дүнжингарав замын зарим хэсэг, ХААИС-ийн зүүн хойд уулзварт хөдөлгөөн зохион байгуулалт хийснээр дараах гудамж талбайнуудад сайн нөлөө үзүүлсэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments