В.Зеленский У.Хүрэлсүхтэй утсаар ярих хүсэлт тавьжээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих хүсэлт тавьсан байна. Одоогоор хүсэлтийн хариуг өгөөгүй бөгөөд хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арваннэгдүгээр сарын 1-2-ны өдөр ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байх үедээ Владимир Зеленскийтэй уулзаж байжээ.

Сонирхуулахад, Владимир Александрович Зеленский жүжигчин, найруулагч, продюсер мэргэжилтэй Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 2019 онд Украины Ерѳнхийлѳгч болж тангаргаа ѳргѳсѳн билээ.

Түүний хувьд бага насаа Монголд өнгөрүүлсэн. Владимирын эцэг Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын Эрдэнэт УБҮ-т 20 гаруй жил ажилласан нэгэн аж.

Эх Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 40 жил ажилласан гэж намтарт нь бичсэн байна. Тодруулбал, 1982-1986 онуудыг Владимир эцэг, эхийнхээ хамт Монголд амьдарчээ. Тэрбээр Эрдэнэт хотын зөвлөлтийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан аж. Дараа нь 1986 онд төрөлх Кривой Рог хот руугаа буцаж, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна.

Эх сурвалж: News.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *