Хээрийн түймрийн улмаас 86,000 га талбай шатжээ
Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс зүүн зүгт 70 км зайд Хайрхан багийн Лүнгийн рашаан гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 25-ны 15:48 цагт хүлээн авсан байна.
Түймрийг хоёрдугаар сарын 26-ны 01:35 цагт цурамд оруулсан бөгөөд тухайн өдрийн байдлаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраасан тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. Түймэрт урьдчилсан байдлаар 86,000 га талбай шатжээ.