Газрын тухай багц хуулийг буцаан татахаар боллоо
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн /2023.02.27/ мэдээлэл хийж байна. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн “Газрын багц хуулийг буцаан татахаар боллоо. Төлөвлөлтийн дагуу газар олгодог шинэ зарчимд шилжинэ. Газрын хуульд орон нутгийн иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн зүгээс хэрвээ энэ хуулийг батлах юм бол уул уурхайг дэмжсэн хууль болох нь гэж үзэж байгаа. УИХ-д өргөн барьсан Газрын долоон багц хуулийг эгүүлэн татахаар шийдлээ. Буцааж ерөнхий төлөвлөлт хийж, шүүмжлэлтэй асуудлыг шийдсэний дараа сайжруулаад эргээд та бүхэнд мэдээлэл өгнө.
Төлөвлөлтийн дагуу газар олголт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дахин төлөвлөлтийг хийсний дараа уг хуулийг өргөн барина. Хөдөө орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тусгай хэрэгцээт газар нутагт авдаг. Үүнийг шинэ хуульд үндсэндээ байхгүй болгосон. Мөн өвөлжөө, хаваржааны асуудлыг хөндөж буй бол хотод дахин төлөвлөлтийн асуудал үүсч байгаа юм. Ойрын үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулна. Үүнд иргэдийн санал, шүүмжийг авна”.