Арван таван удаа хойшилсон “Хөтөл” ХХК-тай холбоотой шүүх хурал маргааш болно

Монгол Улсын Хөгжлийн банк 2012 онд “Хөтөл” ХХК 61.3 сая ам долларын санхүүжилтийг таван жилийн хугацаатай олгосон. “Хөтөл” ХХК зээл болон зээлийн хүүгийн өр төлбөрийг төлөөгүй тул Хөгжлийн банкнаас БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүх хуралдаан Хөтөл ХХК-аас хамаарч 15 удаа хойшилсон. “Хөтөл” ХХК 108.7 сая ам доллар буюу 372.0 тэрбум төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Үүнтэй холбоотой шүүх хурал маргааш буюу 2023 оны 2-р сарын 28-нд БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр болно.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк, хариуцагчаар “Хөтөл” ХХК, хамтран хариуцагчаар “Цемент шохой” ТӨХК, гуравдагч этгээдээр прокурор оролцож байсан юм. Өмнөх шүүх хуралд Худалдаа Хөгжлийн банкнаас барьцаа хөрөнгөд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж байна гэсэн үндэслэлээр шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан байна.

Хянан шалгах түр хорооны сонсголд танилцуулснаар “Хөтөл” ХХК нь цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зээл авсан ч зориулалтын бусаар зарцуулсан тухай шинжээчийн дүгнэлт гарсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *