|

Н.Номтойбаяр ял эдэлж байхдаа ажил хийсэн хоногоо хасуулж, энэ 7 хоногт СУЛЛАГДАНА

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын долоон хүнд холбогдох хэргийг 2021  оны  нэгдүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн хорих ялыг 1 жил болгон бууруулсан юм.  Н.Номтойбаярын хувьд   2020 оны тавдугаар  сарын 28-ны өдрөөс эхлэн хоригдож 11 сар ялаа биеэр эдлээд байгаа юм.

Түүнийг энэ  долоо хоногт суллагдана гэх мэдээллийг  зарим эх сурвалж өгч байна. Энэ талаар  өөр нэгэн эх сурвалжаас тодруулахад “Суллагдах эсэх эцсийн  шийдвэр гараагүй байна. Хугацаанаас өмнө сулласан ч энэ нь магадлан биш. Хорих ял эдэлж байхдаа ажил хөдөлмөр эрхэлсэн хоног нь хасагдаж байгаа”  гэлээ.

Хорих ялаасаа хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хууль зүйн үндэслэл нь “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тал хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэжээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *