Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын шилдэгүүдтэй өрсөлдөхөөр БНХАУ-ыг зорилоо

Ой тогтоолтын олон улсын их мастер, дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй, ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын “Jiangsu” телевизийн “The Brain” шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авч, тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
“The Brain” буюу “Super Brain” шоу нь Хятадын ой тогтоолтын мастерууд улс улсын шилдгүүдтэй тархины гайхамшгийг харуулсан хүний санаанд ормооргүй даалгаврууд гүйцэтгэж өрсөлддөг юм байна. Түүнчлэн герман, англи, америк, солонгос, шведийн шилдгүүдийг ялсан аж.
2016 онд тус шоунд Монголын оюун ухааны академийн тамирчин, ой тогтоолтын олон улсын их мастер Э.Энхмөнх оролцон ялалт байгуулж байжээ. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдах үед 300 сая гаруй хүн үзсэн байна.
Ой тогтоолтын олон улсын их мастер, дэлхийн дээд амжилт эзэмшигч, ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “The Brain” шоунд оролцохоор өчигдөр БНХАУ-ын Нанжин хотыг зорьсон байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments