“Ажнай” Д.Бат-Эрдэнийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байна

Хууль, хяналтынхан төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байгаа “Нүүрсний хулгай” гэх хэрэгт улс төрийн нөлөө бүхий хүмүүс холбогдсон байдаг. Хамтарсан ажлын хэсгээс тэдгээр нэр бүхий хүмүүсийг шалгаж, заримыг нь цагдан хориод байгаа юм.

Төр, засгийн зүгээс  “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилоод тодорхой хугацаа өнгөрч байна.

Нүүрсний хулгайн гэх эл хэрэгт Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ холбогдсон бөгөөд түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж буйг Авилгатай тэмцэх газраас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *