|

Хөгжлийн банкны шүүх хурлыг хаалттай явуулбал, 80 яллагдагч ял завших боломжтой

Хөгжлийн Банкны хэрэгт яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар УИХ-ын гишүүн Т.Доржхандөнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хөгжлийн Банкны хэрэгт холбогдуулан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Тэдний гэм буруугийн асуудлыг хэлэлцэх хурал маргааш Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хянан шалгах анхан шатны шүүхэд болно. Энэхүү шүүх хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэжээ. 

Яллагдагчаар татагдсан зарим гэмт хэрэгтнүүдийн өмгөөлөгч нь хүсэлт гаргаснаар хаалттай хуралдах шийдвэрт хүрчээ. Өмгөөлөгчид “Хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэг үзүүлэх нь яллагдагчийн эрхийн асуудал учир шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөөч” гэж хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг нь шүүх хүлээн авч, хаалттай хэлэлцэхээр болсон.

Бид үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ хэрэгт улс төрийн нөлөө бүхий этгээдүүд холбогдсон. Хэрвээ шүүх хурал хаалттай болох юм бол ял завших вий гэсэн хардлага байна” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *