Б.Батцэцэг: Орогнол хүссэн Халимаг иргэн өөрийн хүсэлтээр Монголоос гарсан

Гадаад харилцааны сайд Д.Батцэцэг цахим ертөнцөд хэлэлцэгдэж буй асуудалд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:

“Тухайн иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү эйр компанийн онгоцоор нисэж ирээд, хилийн зурваст зургаа хоносон. Өөрийн хүсэлтээр өнөөдөр Монголоос гарсан. Хувийн мэдээллээ нууцлахыг хүссэн учраас хувийн мэдээллийг задруулахгүй. Манай улсаас өөрийн хүсэлтээр гарсан учир ямар улс руу гарсан тухай мэдээлэх эрхгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *