ТОДРУУЛГА: Халдвар авсан уурхайчид “South Gobi Sands”-ийн ажилчид байжээ
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “South Gobi Sands” компанийн гэрээт болон туслан гүйцэтгэгч “Эрднэнэс Майнинг”, “Шиньхуа” зэрэг компаниудын ажилчдаас коронавирусийн халдвар илэрч, хоёр автобус нийт 40 гаруй хүн Улаанбаатар хот руу автобусаар тээвэрлэн Улаанбаатар луу авчирч байна. Тэдний одоогийн нөхцөл байдлыг тодруулахаар автобусанд явж буй нэгэн уурхайчинтай холбогдлоо.
-Таны шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн үү. Үнэн бол таны биеийн байдал ямар байна?
-Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан. Гэхдээ ямар ч биеийн зовиур мэдэгдэхгүй байна. Одоогийн байдлаар ямар ч тодорхой мэдээлэл алга. Юу ч болох гэж байгааг мэдэхгүй байна. Очоод хаана тусгаарлагдахаа ч мэдэхгүй хүмүүс л явж байна.
-Одоо тантай нийт хичнээн хүн ирж байна вэ? Бүгд эерэг гэсэн онош гарсан уу?
– Тийм ээ. Нийт 40 гаруй хүн хоёр автобусанд хуваагдан очиж байна.
– Та нарт хэзээ энэ талаар мэдэгдсэн бэ. Шинжилгээгээ хэзээ өгөв?
– Энэ сарын 27-ний өдөр шинжилгээ авсан. Өчигдөр гэнэт ийм зүйл боллоо.
-Уурхай нийт хэдэн ажилтантай вэ. Бүгд тусгаарлалтын байдалтай байсан уу?
– SGS буюу “South Gobi Sands” толгой компани нийт 700 ажилтантай. Бүгд тусгаарлагдаж байсан. Миний хувьд 53 хоног уурхайд ажилласан бол зарим уурхайчид 100 гаран хоног ажилласан хүмүүс бий. Янз бүр л байна. Хөл хориотой холбоотой биднийг нийслэл рүү оруулахгүй байсан. Хугацаа сунасаар ийм байдалд хүрлээ.