Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас эхлэн 484 цэгт борлуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас эхлэн 484 цэгт борлуулахаар болжээ. Энэ жилийн хувьд 12 аж ахуйн нэгж 7300 тонн махыг нөөцөлсөн байна.
Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд, цаашлаад найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалахаар судалж байгаа аж.
Өнгөрсөн жилүүдийн хувьд дүүрэг бүрд нөөцийн махыг дэлгүүрүүд зарж байснаас гадна нэрийн дэлгүүрээр мөн худалдан борлуулсан. Гэвч хонь, үхрийн мах борлуулж ямааны мах зарахгүй зэрэг асуудал үүсч байв. Харин энэ жил дахин дээрх асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарч байгааг Нийслэлээс онцоллоо.