Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч хойшиллоо.

Тодруулбал зарим шүүгдэгч хичээлтэй, гадаадад айлчлалтай, шүүх хуралдаан давхардсан, өмгөөлөгчөө солих хүсэлтэй, шинэ өмгөөлөгчтэй болсон тул, эрүүл мэндийн улмаас гэх мэт олон шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах саналыг тавьжээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөл, улсын яллагч, иргэн хариуцагч гэх мэт  191 оролцогч иржээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *