Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн охины асуудлаар Ч.Уранхолбоо мэдээлэл хийнэ
Төрийн ордны Их танхимд
09:15 цагт “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” эхэлнэ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газарт
10:00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагуудтай хамтран автомашины “Нүүрсэн яндан хулгайлах” гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг болно.
ЦДБЭЧ-ийн Соёмбо танхимд
10:00 цагт “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн талаар БХЯ-аас хэвлэлийн хурал зохион байгуулна
Хангарди ордны 14 давхарт
11:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төвд
12:00 цагт Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охинтой холбоотой хэргийг нотлох хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, прокурорын байгууллага дээр удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх асуудлаар хохирогч хүүхдийн ээж, болон “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо нар хэвлэлийн бага хурал зарлаж байна. /Хүүхдийн биед гарсан гэмтэлтэй холбоотой баримтуудыг үзүүлэх болно/