Ази гаралтай 65 настай эмэгтэй зодуулах үед тусламж үзүүлээгүй нь бичлэгт үлджээ
Нью-Йорк хотын гудамд ази гаралтай эмэгтэй халдлагад өртөж байх үед түүнийг харсан хүмүүс тусламж үзүүлээгүй нь камерийн бичлэгт үлджээ.
Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотноо 65 настай ази гаралтай эмэгтэй гудамжинд алхаж явтал нэгэн эр түүнийг зодож, хэвлий, нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөжээ.
Гэтэл үйл явдлыг харсан гэрч хохирогч эмэгтэйд туслаагүй бөгөөд бас нэгэн эрэгтэй хаалгаа дотроос нь хаажээ. Энэ бүхэн тус байгууламжийн хяналтын камерт бичигдсэн байна.
Хохирогч эмэгтэй хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Нью-Йоркийн цагдаагийн газраас хэргийн талаар шалгаж байгаа аж. Он гарснаар Нью-Йоркт азиуд халдлагад өртсөн 33 хэрэг бүртгэгдээд байна гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Бичлэгт хүчирхийллийн шинж чанартай дүрс агуулсан болохыг анхааруулж байна
Эх сурвалж:Daily Mail