ҮЙЛ ЯВДАЛ: Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар хэвлэлийн хурал зохион байгуулна
ХААН банканд
11:00 цагт Хог хаягдлыг дахин ашиглах цогц үйл ажиллагааны нээлт болно.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
09:30 цагт Иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болно.
Төрийн ордны хоёр давхарт
11:00 цагт УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдөр болох Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Тусгаар тогтнолын ордонд
11:30 цагт Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.Учралын санаачилгаар зохион байгуулж буй Сургагч багш бэлтгэх, 21 аймаг, 9 дүүргийн гишүүд дэмжигчдийг чадавхжуулах “Training of Trainer” хөтөлбөрийн нээлт болно.
УБТЗ-ын Соёлын ордонд
11:00 цагт МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүн нарыг батламжлах хариуцлагын гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
“Ган зам” палас-д
12:00 цагт Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний түүхт 110 жилийн ой, “Ган зам” сонины 65 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
МҮЭ-ийн байранд
12:00 цагт МҮЭ-ийн холбооноос Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын-8-ныг угтан “Эмэгтэйчүүдийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд ҮЭ-ийн оролцоо” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулна.
Монголын Залуучуудын ордонд
13:00 цагт Монгол Улс, БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн форумын талаар МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар мэдээлнэ.