Ачааны автомашинд ачсан нүүрс шатжээ
Дундговь аймгийн Хулд сумын Шувуут багийн “Зүүн жирэм” гэдэг газар /сумын төвд/ ачааны автомашинд ачсан нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Төв аймгийн чиглэлд нүүрс тээвэрлэж явсан иргэн Б-ийн “FH-16” загварын ачааны автомашинд ачсан нүүрс, мөн иргэн О-ын “FH-16” загварын ачааны автомашинд ачсан нүүрс тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан байна.