ЦУОШГ: Шар усны үерээс сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сараас тавдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна. Цаг агаар дулаан байхтай холбоотойгоор хуримтлагдсан цас, хөрсний ус, гол мөрний цас хайлж гудамж талбай, айл өрх усанд автах эрсдэлтэй учир болзошгүй тул шар усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Иймд гол усны ойролцоо, уулын ам орчимд суурьшиж байгаа айл өрх болон албан байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, шуудуу татах зэргээр эрсдэлээс сэргийлэх шаардлагатай. Мөн гол горхи орчим бага насны хүүхдийг тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байх зөвшөөрөгдсөн гүүр гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.