УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг “наймаачин хулгайч” гэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2021.03.30/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын дунд ширүүн маргаан боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт хандан “Нададитгэхгүй байна уу, би яг тэр ажлыг хийнэ, хөндлөнгийн хяналт хийнэ, сайн хар. Хүмүүст итгэ. Зөвхөн өөрсдийгөө мундаг гэж битгий хар, би өөрөө гүйгээгүй шүү. Зүгээр байгаарай та. Хөөе чи юу гээд байгаа юм Сүхээ” хэмээн уурлав.
Хариуд нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хуцаад бай чи. Найзан дундаа УИХ-ын гишүүн надад итгэ барь гэж. Энэ чинь хүний тухай яриагүй, хуулиа барих ёстой. Наймаачин хулгайч хуцаад байгаарай. Чамтай би удаан үзнэ за юу. Чи муу дандаа мөнгөөр дийлдэг” гэх зэргээр маргажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүд өөрсдөө оролцох санаачилга, оролдлого хийснийг Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар буруутгаснаас дээрх маргаан болжээ.