|

“ШИНЭ АЛХАМ-2023” МЭРГЭЖИЛ СОНГОЛТОД ЗӨВЛӨХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төгсөх ангийн сурагчдын хувьд элсэлтийн ерөнхий шалгалт өгч мэргэжлээ сонгох, их дээд сургуульд элсэн орох хариуцлагатай цаг үе тулж ирлээ. Тиймээс УИХ-ын гишүүн Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэг, 28-р тойргийн ерөнхий боловсролын 14 сургуулийн төгсөх ангийн нийт сурагчдад “Шинэ алхам-2023” мэргэжил сонголтод зөвлөх өдөрлөгийг зохион байгууллаа.
Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган мэргэжлээ хэрхэн оновчтой сонгох, гадны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, ирээдүйд эрэлттэй байх мэргэжлийн чиг баримжаа, ажлын байрны хувьсан өөрчлөгдөж байгаа онцлогууд , хувь хүний хөгжил зэрэг сэдвээр зөвлөгөө өглөө.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments