|

Франц хэлтнүүдийн баярыг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна

Улаанбаатар хотын Аллианс Франсез буюу Монгол-Францын төв нь 2004 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд Монголд улсад франц болон франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэхээр зорин ажилладаг билээ.

Энэхүү зорилгынхоо дагуу жил бүр 3-р сарын 20-ны Олон улсын Франц хэлтнүүдийн өдрийг тохиолдуулан Fête de la Francophonie буюу Франц хэлтнүүдийн баярыг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол дахь нийт франц хэл, соёлын төлөөллүүд, Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, сургалт судалгааны байгууллагууд, францын бизнес худалдаа, аялал жуулчлалын байгууллагуудыг нэгтгэдгээрээ онцлог юм.

Франц хэлтнүүдийн баярын хүрээнд олон төрлийн хэл, соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулагдах бөгөөд гол зорилго нь франц хэлээр ярьдаг улс орнууд, тэдний соёлыг Улаанбаатар хотод сурталчлан таниулах явдал бөгөөд үүгээр дамжуулан танд франц хэл сурах хүсэл эрмэлзлийг төрүүлнэ гэдэгтээ бид итгэлтэй байна.

2023 оны Франц хэлтнүүдийн баяраар дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана:

  • 3 сарын 10: Франц хэлтнүүдийн баярын нээлтийн үйл ажиллагаа
  • 3 сарын 10-11-ний хооронд : Франц хэлтэн орнуудын кино наадам. Франц, Канад, Кибек киног монгол хадмалтайгаар “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үнэ төлбөргүй гаргана.
  • 3 сарын 11-25-ны хооронд : Франц хэл дээрх тэмцээн уралдаан (цээж бичиг, шүлэг, дуу, бүтээлч зураг, 10-н үгээр наадъя, Алтан өд) -ыг ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиудад болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Тэмцээнүүд нь  хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид гэсэн 3 ангилалд олон нийтэд нээлттэй явагдана.
  • 3 сарын 18 : Франц хоолны дугуйлан. Элчин сайд нар өөрсдийн орны нэрийн хоолыг танилцуулж, хэрхэн бэлтгэх талаар сонирхуулах ба жорын дагуу Voilà рестораны ахлах тогоочийн заавраар амтат жороос суралцах болно.
  • 3 сарын 25 : Хаалтын тоглолт. Тэмцээн тус бүрийн шилдэг оролцогчдын үзүүлбэр тоглолт болон 24 дэх удаагийн Франц хэлтнүүдийн баярын ялагчдыг тодруулах баяр дүүрэн мөч
  • 3 сарын 26-нд : “Франц хэлтэн орнуудын хотхон” өдөрлөг Сүхбаатарын талбайд нээлттэй  зохион байгуулагдах ба Франц хэлтэй холбоотой үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компани зэрэг 40 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл, урлагийн тоглолт зэрэг төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа явагдана.

Тэмцээнд бүртгүүлэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг та манай Facebook хуудаснаас авна уу:

Холбоо барих:

Clara Desneulin, Монгол-Францын төвийн соёлын төслийн ажилтан, culture@afm.mn
Б.Цэцэгбаяр, Монгол дахь Кампус Францын төлөөлөгч ecf-ub@afm.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *