Б.Бат-Эрдэнэ: Хог шороогоо цэвэрлэж, нүхэн жорлонгоос салахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр хог, жорлон, бохирдлын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн тухайгаа дурдаж, ий ярив.
“Хогоо цэвэрлэх, тоос шороо, нүхэн жорлонгоос салах, боловсон ариун цэврийн байгууламжтай болох, орон нутагт зам зуурын буудаллах цэгүүдийг яаралтай байгуулах, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, газрыг олгох шийдвэрүүд аялал, жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооноос гарсан. Энэ дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлсэн. Ажлын гүйцэтгэлд хяналт тавина” гэв.