ҮЙЛ ЯВДАЛ: Б.Хурц нарын гомдлыг Дээд шүүх хэлэлцэнэ
08.00 цагт
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
- Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
- “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
- Цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай,
- Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 3-наас 18-ныг хүртэл “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн “Улаан” түвшинд /хатуу хөл хорио/ шилжих тухай саналыг УОК-т уламжилсан. Тус саналыг Улсын Онцгой комисс дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулахаар болсон билээ.
Улсын Дээд шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг есөн хүний гомдлыг хэлэлцэнэ.
11.00 цагт
- Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийнэ.
12.00 цагт
- АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатад өнөөдөр /2021.03.31/ 00 цагаас АН-ын удирдлагууд батламж гардуулна. /Ардчиллын өргөө-5 давхарт/ холбогдох утас: 88881985
15.00 цагт
- Улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчдэд “гомдож” болох уу? буюу Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэгт өнөөдөр /03.31/ 15.00 цагт Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулна.