Хөгжлийн банк 1 их наяд 170.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ
Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 2023 оны 3 дугаар сарын 6-нд нийт 1,170.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.
Үүнээс:
-814.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр
-175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр
-180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ
Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан.
-14 зээлийг бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр дөрвөн зээлийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө нэг зээлийг үнэт цаасаар төлсөн
Хөгжлийн банк 2023 оны 3 дугаар сарын 6-ны байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.
Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:
-29.6 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 791.4 тэрбум төгрөг
-70.4 хув нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.88 их наяд төгрөг