Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу шууд нислэгээр зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой болж буй юм.
Ингэснээр хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих, Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зуны улиралд 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэрүүн зунаар амрах боломжууд нээгдэх аж. Дэлхийд агаарын тээврийн үйлчилгээгээрээ НЭГ-д ордог Катар эйрвэйзээр монголчууд үйлчлүүлнэ. Ийнхүү Монгол Улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.