КУДС-ын захирал Ж.Солонгыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
КУДС-ын захирал Ж.Солонго оюутнаа зодсон гэх хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдөр болсон. Тодруулбал, тэрбээр сургуулийнхаа хоёрдугаар дамжааны оюутан, 19 настай, эрэгтэй Б-г тодорхой шалгаангүйгээр зодож танхайрсан тухай эргэн тойрны эх сурвалжууд хэлж буй.
Тэгвэл уг хэргийг харъяа цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Ж.Солонго нь МОХС-ийн захирал асан Ж.Соронзонгийн төрсөн дүү бөгөөд УГЗ цолтой нэгэн аж.