Хойд эцэг нь гурван настай хүүгээ сэхээнд ортол зоджээ
Энэ сарын 8-нд буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гурван настай хүү гар болон нуруу нь хугарсан, толгойдоо цус хуралттай ГССҮТ-д эмнэлэгт хүргэгдэн иржээ.
Тодруулбал, хойд эцэг нь 3 настай хүүгээ зодсож гэмтээсний дараа Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэж өгөөд зугтсан гэх.
Эх сурвалжийн мэдээлснээр, хойд эцэг нь хүүхдээ зодож байхад хүүгийн ээж тухайн үед хамт байсан бөгөөд цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага, мэдээлэл өгөөгүй байжээ.
Гурван настай хүүг хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хойд эцгийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж шалгаж байна.